Үйлчилгээний нөхцөл

  1. Ачаа хүлээн авах
     Econom CARGO нь үйлчлүүлэгчийн илгээсэн ачааг бүртгэж хүлээн авна. Ачааны мэдээллийг үнэн зөв өгөх нь үйлчлүүлэгчийн үүрэг юм.
  2. Хориглосон бараа
     Хууль бус, хориотой, аюултай, тэсэрч дэлбэрэх, шатамхай, шингэн, эм, химийн бодис болон тусгай зөвшөөрөл шаардсан барааг тээвэрлэхгүй.
  3. Сав баглаа боодол
     Ачааг тээвэрлэхэд тохирсон, бат бөх савлагаатай илгээх шаардлагатай. Сав баглаа боодлын доголдлоос үүсэх гэмтэлд карго хариуцлага хүлээхгүй.
  4. Тээвэрлэлтийн хугацаа
     Тээвэрлэлтийн хугацаа нь хил, гааль, цаг агаар болон бусад хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.
  5. Хариуцлага
     Econom CARGO нь ачааг бүрэн бүтэн хүргэхийг зорих боловч гааль, шалгалт, гуравдагч этгээдээс үүсэх эрсдэлд хариуцлага хүлээхгүй.
  6. Төлбөр тооцоо
     Үйлчилгээний төлбөрийг ачаа хүлээн авах үед эсвэл урьдчилан тохиролцсон нөхцөлийн дагуу төлнө.
  7. Нөхөн төлбөр
     Алдагдал, гэмтэл гарсан тохиолдолд тухайн нөхцөлийг шалган, дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
  8. Нөхцөл өөрчлөх
     Econom CARGO нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчлэх, өөрчлөх эрхтэй.